logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Dell Technologies”-ийн ашиг IV улиралд 11 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 03 14:40
    313

    Зургийг: Bing Guan/Bloomberg

    Шинжээчид “Dell Technologies” компанийн ашиг 16 хувиар буурна гэж таамаглаж байжээ

    2022 оны IV улиралд “Dell Technologies” компанийн ашиг 11 хувиар буурч, 25 тэрбум ам.доллар болсныг тайлагналаа.

    Хэдий тийм боловч шинжээчид “Dell Technologies”-ийн ашиг 16 хувиар буурна гэж таамаглаж байсантай харьцуулахад энэ нь хүлээлтийг давсан үзүүлэлтэд тооцогдож байна.

    Энэ оны эхний улиралд тус компанийн орлого 19 хувиар буурна гэсэн төсөөлөлтэй байгаагаа “Dell Technologies”-ийн Гүйцэтгэх захирал Том Свит танилцуулжээ. Тус компани ийнхүү сөрөг төсөөлөл танилцуулснаар ашиг нь шинжээчдийн хүлээлтийг давсан ч хувьцааны ханш нь гурван хувиар унаад байна.

    Цар тахлын үед оргилдоо хүрч байсан хэрэглээний компьютерын эрэлт буурч байгаа нь “Dell Technologies”-д хүндхэн нөлөөлж байна. Тус компани хоёрдугаар сард зах зээлийн тогтворгүй нөхцөл байдлыг харгалзан 6650 ажлын байраа цомхотгохоо зарласан юм. 2023 оны санхүүгийн жилд орлого нь 12-18 хувиар буурна гэж “Dell Technologies” тооцоолоод байгаа аж. Харин “Bloomberg”-ийн шинжээчид “Dell Technologies”-ийн орлого 17 хувиар буурна гэж таамаглаж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих