logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Сар шинийн баярын амралтаар БНХАУ-ын аялал жуулчлалын бүсүүд дотоодын жуулчдаар дүүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 27 09:48
    378
    Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 2.1 тэрбум хүн аялна гэж БНХАУ-ын Засгийн газар тооцоолжээ

    Сар шинийн баярын амралтаар БНХАУ-ын аялал жуулчлалын бүс нутгууд дотоодын жуулчдаар дүүрсэн байна. Тухайлбал: Аньхуй мужийн уулархаг бүс нутаг нэгдүгээр сарын 24-нд 34 мянган жуулчин хүлээн авсан нь 2018 оноос хойших дээд үзүүлэлтэд болжээ.

    Түүнчлэн Хунань мужийн байгалийн цогцолборт газраар нэг өдрийн дотор 60 мянган аялагч зочилсон нь шинэ дээд үзүүлэлт болж байна. Харин казиногоороо алдартай Макаод ирэх жуулчдын тоо БНХАУ-ын Сар шинийн баярын амралтаар өнгөрсөн оны мөн үеэс 300 хувиар өсжээ.

    Цагаан сарын амралтын эхний тав хоногт Макао нийт 318 мянган жуулчин хүлээн авсныг албаныхан мэдээлсэн байна. Үүнээс 180 мянган зорчигч нь Эх газрын Хятадаас ирснийг онцолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 155 хувиар өссөн дүн боллоо.

    Мөн Хонгконгоос ирэх жуулчдын тоо 2700 хувиар өсөж, 118 мянга давсан байна. Сар шинийн баярын амралт тохиодог өдрүүдэд давхардсан тоогоор 2.1 тэрбум хүн аялна гэж БНХАУ-ын Засгийн газар тооцоолоод байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих