logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Meta” хандалтад тулгуурлан контент бүтээгчдэд төлбөр олгох арга замыг туршив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 11 11:45
    423

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    “Meta” энэ он эсвэл ирэх онд багтан мөнгөн орлогын зөрүүг шийдвэрлэхээ амлаад байна

    “Meta” компани “Facebook” болон “Instagram” дээрх контент бүтээгчдэд видео бичлэгийн хандалтаараа мөнгө олох боломж олгохоор туршиж байна. Энэ нь тус компани өрсөлдөгч “TikTok” платформоос хэрэглэгчдийг татахаар зорьж буйтай холбоотой аж.

    “Meta” компани “Reels” буюу богино форматтай видео бичлэг бүтээгч нарт хандалт дээр үндэслэн төлбөр өгөх загварыг туршсан талаараа мягмар гарагт мэдээлсэн юм. Энэ нь контент бүтээгчдийг илүү сонирхолтой бичлэг түгээхэд нь дэмжлэг болох юм байна.

    “Facebook” болон “Instagram” аль аль нь “TikTok”-ийн богино видео бичлэгийн форматыг нэвтрүүлснээр хэрэглэгчид илүү их цагийг платформууд дээр “Reels” үзэхээр зарцуулах болсон аж. Хэдий тийм боловч энэ төрлийн контентоос орлого олох боломж хязгаарлагдмал байгаа нь “Meta”-ийн бизнесийн ашигт сөргөөр нөлөөлж байгаа аж. Ингэснээр тус компани өнгөрсөн улиралд боломжит орлогоосоо 500 сая ам.доллар алдсанаа тайлагнажээ.

    “Meta” энэ он эсвэл ирэх онд багтан мөнгөн орлогын зөрүүг шийдвэрлэхээ амласан байна. Гэхдээ үүний тулд илүү олон хэрэглэгчдийг болон зар сурталчилгаа худалдан авах бизнесүүдийг татах шаардлага үүсэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих