logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Toyota Motor”-ийн үйл ажиллагааны ашиг $22.3 тэрбум хүрэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 11 10:10
    505

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    “Toyota Motor” 2026 он гэхэд жилд 1.5 сая нэгж цахилгаан автомашин борлуулахыг зорьж байна

    Автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Toyota Motor” компани 2024 оны гуравдугаар сарыг хүртэлх санхүүгийн жилд үйл ажиллагааны ашиг нь 22.3 тэрбум ам.доллар хүрнэ гэж төсөөлсөн нь шинжээчдийн таамагтай нийцэж байна. Мөн тус  компани борлуулалтын нийт орлого нь 283.4 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.

    Түүнчлэн 1.1 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа эргүүлэн худалдан авах төлөвлөгөөгөө зарласнаар хувьцааны ханш нь 2.5 хувиар өсөөд байна.

    “Toyota Motor”-ийн шинэ Гүйцэтгэх захирал Кожи Сато 2026 он гэхэд тус компани жилдээ 1.5 сая нэгж цахилгаан автомашин борлуулахыг зорьж буйгаа өнгөрсөн сард мэдээлж байсан юм.

    Энэ нь өнгөрсөн санхүүгийн жилд тус компани 38 мянган нэгж цахилгаан автомашин үйлдвэрлэсэнтэй харьцуулахад амбицлаг зорилт юм. Энэ санхүүгийн жилд “Toyota Motor” 200 мянган нэгж цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилт тавьсан байна.

    Гуравдугаар сараар эцэслэсэн санхүүгийн жилд “Toyota Motor”-ийн үйл ажиллагааны ашиг 20.1 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт 18 хувиар өсөж, 277.1 тэрбум ам.доллар болжээ.

    Cэтгэгдэл бичих