
Зургийг: Eva Marie Uzcategui/Bloomberg
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүхээс тулгасан 34 ялд өөрийгөө гэм буруугүй болохыг мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын түүхэнд анх удаа Ерөнхийлөгч асан эрхмүүдээс Цагаан ордныг орхисныхоо дараа шүүхээс ял сонссон улс төрч болж байна.
Дональд Трампт тулгасан 36 ял нь түүний өмгөөлөгч Майкл Коэн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Даниелс гэх эмэгтэйд 130 мянган ам.доллар өгч, 2007 онд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн явдлыг олон нийтээс нууцалсантай холбоотой аж.
Дээрх мэдээллийг нуун дарагдуулснаар хэдийгээр хэн нэгний "амыг таглах"-аар мөнгө өгөх нь хууль бус үйлдэлд тооцогддоггүй ч Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд дэмжлэг үзүүлэхээр мөнгө зарцуулж, түүнийгээ нууцлах нь холбооны кампанит ажлын санхүүгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм байна.
Дональд Трампт тулгасан 36 ялд гэм буруутай нь тогтоогдвол нийт 136 жилийн хорих ял хүлээж магадгүй байгаа ажээ.