logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Пак Жин: Ойрын хугацаанд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад анхаарна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 29 15:46
    171
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчилж байна

    Монгол Улсад ховор металлын судалгааны төв байгуулах төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болсныг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин мэдэгдлээ. 

    Мөн хөдөө аж ахуй, тээвэр логистик уул уурхайн эрдэс баялгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсоныг онцлов. Түүнчлэн хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор тохиролцлоо.

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах хэлэлцээрт урьдчилсан байдлаар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрт цаг уурын өөрчлөлтийн эсрэг технологийн чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зэрэг агуулга багтсан байна. Түүнчлэн энэ онд ухаалаг хот, ухаалаг ферм хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал: БНСУ-ын Засгийн газар энэ ондоо "Ухаалаг хот" байгуулах төслийг хэрэгжүүлэх газраар шинэ нисэх буудлын ойролцоох Зуунмод хотыг сонгосон байна.

    Үүнээс гадна иргэд хоорондын харилцаа болон соёлын харилцааг идэвхжүүлэхийн төлөө визийг хөнгөвчлөх, хоёр орны хооронд үйлдэгдэж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх асуудлын талаар ярилцсан байна.

    Дашрамд дурдахад, 2022 онд Инчеон-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр БНСУ-ын хоёр компани нэмж зөвшөөрөл авсан юм. Түүнчлэн “Korean Airlines”, “Asiana Airlines” компаниуд нислэгийнхээ тоог нэмэгдүүлээд байна.

    БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин