logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ЗГ: Турк улсад 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 07 16:00
    306

    Зургийг: Selcan Hacaoglu/Bloomberg

    Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 4300 даваад байна

    Турк болон Сири улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 4300 даваад байгааг албаныхан мэдээллээ. Улс орнууд Турк болон Сири улс руу аврах багаа илгээж эхлээд байна.

    Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа, бүтээгдэхүүн илгээх саналаа Турк улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ. Мөн Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.

    7-9.JPG

    Газар хөдлөлт болсон бүс нутагт Монгол Улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь Элчин сайдын яамнаас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгааг мэдээлсэн юм. Турк улсад Монгол Улсын 6000 гаруй иргэн оршин суудаг байна.

    АНУ, БНХАУ, Япон болон БНЭУ Турк улс рүү аврах багаа илгээсэн бол ОХУ Сири улс дахь аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 300 гаруй цэрэг илгээжээ. БНХАУ Турк улсад 5.9 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа бол Австрали болон Шинэ Зеланд Турк болон Сирид 11 сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлалаа.

    Даваа гарагт болсон 7.7 магнитудын газар хөдлөлтийн дараа Турк болон Сирийн нутагт дөрвөн магнитудаас дээш хүчтэй 100 гаруй чичиргээ бүртгэгдсэнийг албаныхан мэдээллээ.

    Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж буй учир нас барсан болон нурангид дарагдсан хүмүүсийн  тоог гүйцэд тогтоох боломжгүй байгаа аж. Газар хөдлөлтөд өртсөн 330 мянга гаруй иргэнийг түр орогнох байранд шилжүүлсэн байна.

    Cэтгэгдэл бичих