logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Samsung Electronics” сүүлийн 14 жилийн хамгийн тааруу ашгийн үзүүлэлтээ тайлагнах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 06 11:00
    554

    Зургийг: Jean Chung/Bloomberg

    "Samsung Electronics”-ийн ашиг 90 хувиар буурч, 1.4 их наяд вон болсон гэж шинжээчид тооцоолжээ

    “Samsung Electronics” компани дэлхийн 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн тааруу ашгийн үзүүлэлтээ тайлагнана гэж шинжээчид үзэж байна.

    Энэ нь технологийн эрэлт эрс саарснаас хагас дамжуулагч үйлдвэрлэгч нэгжийнх нь орлого буурсантай холбоотой аж.

    Ингэснээр оны эхний улиралд “Samsung Electronics”-ийн ашиг 90 хувиар буурч, 1.4 их наяд вон болсон гэж “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан шинжээчид тооцоолжээ. Түүнчлэн зарим төсөөлөлд тус компанийн ашиг нэг их наяд вон хүрээгүй гэж таамаглаж байна.

    Цар тахлын үеэр хэрэглэгчид шинэ компьютер, ухаалаг гар утас худалдан авах нь нэмэгдсэнээр “Samsung Electronics” хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ тэлжээ. Харин хөл хорио цуцлагдаж, дэлхий даяар инфляц эрчимжиж, Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөсөн нь хагас дамжуулагчийн борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа юм. Ингэснээр санах ойн чипийн үйлдвэрлэлийн гол тоглогч “Samsung Electronics” компанийн хагас дамжуулагчийн нэгж 2.7 тэрбум ам.доллар алдахаар байгаа аж.

    БНСУ-ын чипийн экспорт хоёрдугаар сард 40 хувиар, өмнөх сард 34.5 хувиар буурсан байна.

    Cэтгэгдэл бичих