logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Вьетнамын “VinFast” компани анхны цахилгаан автомашинуудаа АНУ руу тээвэрлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 02 14:00
    206

    Зургийг: Yen Duong/Bloomberg

    “VinFast” -ийн “VF 8 City Edition” загвар эко болон “Plus” гэсэн хоёр сонголттой

    Вьетнамын хамгийн чинээлэг эрхмийн хөрөнгө оруулалттай “VinFast” компани анхны цахилгаан автомашинуудаа АНУ руу тээвэрлэлээ.

    Гуравдугаар сарын нэгэнд “VF 8 City Edition” загварын 45 автомашиныг АНУ-ын Калифорни муж дахь есөн “showroom”-дээ  байршуулсан гэж “VinFast”-ийн толгой компани болох “VinGroup” мэдэгдсэн юм.

    Автомашинууд “VinFast”-ийн дэлгүүрүүдээс эсвэл гэрт хүргэх үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдэд очихыг мэдэгдэлд дурджээ. Хэдий тийм боловч яг хэдэн автомашиныг хэрэглэгчдэд хүргүүлэхийг тодорхой дурдаагүй байна.

    “VF 8 City Edition” загвар эко болон “Plus” хувилбар гэсэн сонголттой байх аж. Нэг цэнэглэлтээр 333 километр болон 307 километр зам туулах чадвартай. 

    “VinFast” компанийн хувьд АНУ-ын хэрэглэгчдийн сонирхлыг татахаар Калифорни мужид өргөн хүрээг хамруулсан “test drive” буюу туршилтын жолоодлогын хөтөлбөр зохион байгуулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих