logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 3800 даваад байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 07 09:20
    569

    Зургийг: Selcan Hacaoglu, Firat Kozok/ Bloomberg

    Турк болон Сири улсын нутагт амь үрэгдсэн хүний тоо цаг тутамд нэмэгдсээр байна

    Даваа гарагийн үүрээр болсон газар хөдлөлтөөс ойролцоогоор есөн цагийн дараа Турк улсад дахин 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

    Дараалсан газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид 3800 гаруй иргэн амиа алдаж, 15 мянга орчим хүн гэмтэж бэртээд байна. Газар хөдлөлтийн үеэр нийт 5600 гаруй барилга нурсан гэж Туркийн тал мэдээллээ.

    TURKEY GFX.png

    Аврах ажиллагаа үргэлжилж байгаа учир одоогоор нас барсан болон нурангид дарагдсан хүмүүсийн  тоог гүйцэд тогтоох боломжгүй байгаа аж. Нас барагсдын тоо найм дахин нэмэгдэж болзошгүй  байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхааруулж байна.

    Турк улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас аврах ажиллагааг эрчимжүүлэхээр олон улсаас тусламж хүсжээ. Энэ хүрээнд АНУ Турк улс руу аврах хоёр баг илгээхээ мэдэгдсэн бол ОХУ Сири аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 300 гаруй цэрэг илгээжээ. Мөн олон улсын Улаан загалмайн нийгэмлэг яаралтай мөнгөн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Дэлхийн 45 улс тусламж үзүүлэх санал тавьсныг Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдээлэв. 

    Газар хөдлөлтийн улмаас Турк болон Сири улсад хэдэн сая иргэн дулаан хангамж, цахилгаангүй болоод байна. Томоохон дамжуулах хоолойнуудад гэмтэл гарсан эсэхийг нягтлахаар албаныхан боловсруулаагүй газрын тосны экспортын терминалийн үйл ажиллагааг түр зогсооггод байгаа аж. Мөн Туркийн томоохон нисэх онгоцны дөрвөн буудалд эвдрэл гарч, үйл ажиллагаа нь саатжээ.

    Турк улс нь газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог. 1999 онд тус улсын баруун хойд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 17 мянга гаруй хүн амь үрэгдэж байсан юм. Тус улсын түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдох газар хөдлөлт 1939 онд зүүн Эрзинкан мужид болсон бөгөөд 33 мянган хүн амь үрэгдэж байжээ.

    Cэтгэгдэл бичих