logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Li Auto”-ийн орлого IV улиралд 66 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 02 10:00
    225

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “Li Auto” компани 2022 оны IV улиралд 265 сая юанийн цэвэр ашигтай ажиллав

    БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Li Auto” компани энэ оны эхний улиралд 2.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллах төсөөлөлтэй байна.

    Тус компани 2022 оны IV улиралд 265 сая юанийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнаалд байна. Харин шинжээчид “Li Auto”-ийг 359 сая юанийн ашигтай ажиллана гэж таамаглаж байжээ.

    Тайлант хугацаанд “Li Auto” компанийн орлого өмнөх оны мөн үеэс 66 хувиар өсөж, 17.7 тэрбум юань хүрсэн байна. Үүнд илүү үнэтэйд тооцогддог “L9” SUV загварын нийлүүлэлт өссөн нь голлон нөлөөлжээ.

    2022 онд “Li Auto” өсөлтийн стратегиа амжилттай хэрэгжүүлж, SUV ангиллын цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа баталгаажуулсан гэж тус компанийн ТУЗ-ийн дарга Ли Шян мэдэгдсэн байна.

    Өрсөлдөгч компаниудтай харьцуулахад илүү нягтаршил сайтай цэнэг хураагуур хөгжүүлснийхээ ачаар “Li Auto” литийн үнийн өсөлтөд харьцангуй тэсвэртэй байгаа аж.

    Литийн карбонатын үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сард дээд түвшинд хүрсэн ч IV  улиралд “Li Auto” компанийн ашгийн маржин 12.7 хувиас өсөж, 20.2 хувь хүрсэн байна.

    Cэтгэгдэл бичих