logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Жанет Йеллен: VI/15-наас өмнө АНУ төлбөр тооцоогоо төлж чадах эсэх нь эргэлзээтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 22 12:00
    324

    Зургийг: Anna Rose Layden/Bloomberg

    АНУ-ын Сангийн яамны бэлэн мөнгөний хэмжээ VI/8, 9 гэхэд 30 тэрбум ам.доллароос доош түвшинд хүрнэ гэж “Goldman Sachs” тооцоолжээ

    АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “АНУ зургаадугаар сарын дунд гэхэд бүх Засгийн газрын төлбөр тооцоогоо төлж чадаж байна гэдэгт эргэлзэж байгаа”-гаа мэдэгдлээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар даваа гарагт Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккартитай дахин уулзахаар байгаа юм. Үүнээс өмнө Бүгд Найрамдах намын удирдагч Кевин Маккарти ням гарагт Жо Байдентэй дефолтоос сэргийлэх асуудлаар утсаар ярилцсан бөгөөд яриа хэлэлцээ харьцангуй ахицтай байгааг мэдээллээ.

    31.4 их наяд ам.долларын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх асуудлаар Жо Байден болон Кевин Маккарти нар нэгдүгээр сараас хойш ширүүн маргаантай байгаа юм. Талууд хэлцэлд хүрэхээр оролдох явцад энэ долоо хоногт зах зээл их хэмжээний савлагаатай байхыг шинжээчид анхааруулж байна.

    АНУ-ын Сангийн яамны бэлэн мөнгөний хэмжээ зургаадугаар сарын 8, 9-ний өдөр гэхэд 30 тэрбум ам.доллароос доош түвшинд хүрнэ гэж “Goldman Sachs” тооцоолжээ. Энэ нь АНУ-ын Засгийн газрын төлбөр тооцоог хийхэд шаардагдах санхүүжилтийн хамгийн доод боломжит хэмжээ юм.

    Cэтгэгдэл бичих