logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Үйлдвэрлэлийн зорилт нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүйгээс “Rivian”-ийн хувьцааны ханш унав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 02 10:20
    1017

    Зургийг: Michael Wayland/CNBC

    “Rivian” компани энэ онд 50 мянган нэгж автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ

    “Rivian”-ийн энэ оны үйлдвэрлэлийн зорилт хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь сүүлийн есөн сар дахь хамгийн өндөр дүнгээр уналаа.

    Тус компани энэ онд 50 мянган нэгж автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулаад байна. Энэ нь өнгөрсөн оны үйлдвэрлэлээс хоёр дахин өндөр дүн хэдий ч шинжээчдийн таамаглаж байсан 62 мянган нэгж автомашин үйлдвэрлэх зорилтоос тааруу үзүүлэлт боллоо.

    “Rivian” компани өнгөрсөн  улиралд 663 сая ам.долларын орлоготой ажилласнаа мягмар гарагт тайлагнасан юм. Энэ нь мөн л шинжээчдийн тооцоолсон 717 сая ам.долларын орлого олно гэсэн төсөөлөлд хүрээгүй үзүүлэлт болжээ.

    2021 онд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлснээс хойш “Rivian” эд ангийн хомсдолтой тасралтгүй нүүр тулж байгаа аж. Ингэснээр өнгөрсөн онд тус компани 25 мянган нэгж автомашин үйлдвэрлэх зорилтдоо хүрч чадаагүй байна.

    Энэ оны эцсээр “Rivian” компанийн бэлэн мөнгөний урсгал зургаан тэрбум ам.доллар болж буурч магадгүй байгааг “Evercore ISI” хөрөнгө оруулалтын банкны шинжээч мэдээлжээ. Энэ нь тус компанид санхүүжилтийн хүндрэл үүсгэж магадгүйг анхааруулж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих