logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Барууны брэндүүд гарсны дараа ОХУ-ын зах зээлд хятад автомашины хэрэглээ эрчимжсээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 02 10:40
    463

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    “Geely”, “Chery Automobile”, “Great Wall Motor” брэндүүд 2022 онд ОХУ-ын автомашины зах зээлийн 17 хувийг бүрдүүлжээ

    БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид барууны компаниудын ОХУ-ын зах зээлд үлдээсэн орон зайг нөхөж байна.

    “Geely”, “Chery Automobile”, “Great Wall Motor” зэрэг БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид худалдан авахад боломжийн үнэтэй брэнд гэдгээрээ танигдаад байгаа аж. Дээрх  брэндүүд 2022 онд ОХУ-ын автомашины зах зээлийн 17 хувийг бүрдүүлжээ. Украины дайн эхэлснээс хойш “Volkswagen”, “Toyota Motor” зэрэг дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид ОХУ-ын зах зээлийг орхисон юм. Харин БНХАУ-ын компаниуд хориг арга хэмжээнүүдээс үл хамааран ОХУ-ын зах зээлд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.

    Ши Жиньпин Владимир Путины талд зогссон хэвээр байгаа учир барууны компаниудаас ялгаатай нь БНХАУ-ын компаниуд ОХУ-ын зах зээлд үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байсан ч дотоодын хэрэглэгчдээсээ шүүмжлэл хүлээхгүй. Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” компани Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын зах зээлийг орхихоос болгоомжилж байсан юм.

    Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус компанийг дайныг санхүүжүүлэгч хэмээн шүүмжилснээр долоодугаар сард ОХУ-ын зах зээлийг орхин гарч байв.

    Мөн Японы “Fast Retailing” компани ОХУ-ын зах зээлийг тэр дороо орхиогүйгээс олон нийтийн сүлжээгээр шүүмжлэлд өртсөн юм.

    Cэтгэгдэл бичих