logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ-ын тэрбумтнууд "Yandex"-ийн 51 хувийг $7 тэрбумаар үнэлэн худалдан авч магадгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 22 09:45
    404

    Зургийг: Bloomberg.com

    “Yandex” компани ОХУ-д алдартай унаа дуудлагын аппликейшн болон интернэт худалдааны платформыг эзэмшдэг

    Барууны хоригт өртөөд буй ОХУ-ын тэрбумтнууд болох Владимир Потанин, Вагит Алекперов нар ОХУ-ын “Google” гэгддэг “Yandex” компанийн хувьцааны дийлэнх хувийг худалдан авах санал тавилаа. Тодруулбал: тус компанийн ОХУ дахь бизнесийн 51 хувийг 7.5 тэрбум ам.доллар орчмоор үнэлэн худалдан авахаар зорьж буйг эх сурвалж мэдээлсэн байна. 

    “Yandex” компани нь ОХУ-д алдартай унаа дуудлагын аппликейшн болон интернэт худалдааны платформыг эзэмшдэг. Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл энэ долоо хоногт Дубайд хуралдан, дээрх саналыг хэлэлцэхээр байна.

    Кремль ОХУ-ыг орхиж буй гадаадын компаниудыг хөрөнгөө 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарах боломж олгосон юм. Ингэснээр Нидерланд улсад бүртгэлтэй “Yandex NV” охин компанийн хувь эзэмшигч барууны хөрөнгө оруулалтын сангууд хэлэлцээрээс ашиг хүртэж магадгүй байна.

    “Yandex”-ийг худалдан авах хэлцлийн эцсийн зөвшөөрлийг Кремлиэс өгөх учир компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэр зөвлөмжийн үүрэг гүйцэтгэх юм.

    Владимир Потанин тус компанийг худалдан авах саналдаа ОХУ-ын Төрийн өмчит “VTB” банк болон Роман Абрамович зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулагч нарыг татан оруулаад байгааг эх сурвалж мэдээллээ.

    Дайнаас үл хамааран “Yandex” энэ оны эхний улиралд 5.8 тэрбум рублийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнажээ. Украины дайнаас өмнө буюу 2021 онд тус компанийн зах зээлийн үнэлгээ оргилдоо хүрч, 29 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан юм.

    Cэтгэгдэл бичих