
Зургийг: menafn.com
“Nintendo” компани энэ санхүүгийн жилд 15 сая нэгж “Switch” тоглоомын консол борлуулна гэж тооцоолж байгаагаа мэдээллээ. Энэ нь 15.7 сая нэгж тоглоомын консол борлуулна гэсэн шинжээчдийн дундаж төсөөллөөс доогуур үзүүлэлт болж байна.
Харин тус компани үйл ажиллагааны орлого нь энэ санхүүгийн жилд 3.3 тэрбум ам.доллар байна гэж тооцоолсон нь шинжээчдийн таамагтай ойролцоо дүн боллоо.
Гуравдугаар сараар эцэслэгдсэн 2022 оны санхүүгийн жилд “Nintendo” 18 сая нэгж тоглоомын консол борлуулснаа тайлагнасан юм. Харин үйл ажиллагааны цэвэр ашиг нь өмнөх оноос 22 хувиар буурч, 692.5 сая ам.доллар болжээ.
“Nintendo”-ийн хувьд видео тоглоомын зах зээлд “Sony компанийн өрсөлдөөн ширүүсэж буй нь гол сорилт болж байгаа аж.
“Sony” компани “PlayStation 5” видео тоглоомын консолынхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр энэ онд 25 сая нэгж консол борлуулах төсөөлөлтэй байна.
“Nintendo” компани видео тоглоомын “Switch” консолоо анх 2017 онд худалдаанд гаргасан юм. Танилцуулснаасаа долоон жилийн дараа энэхүү видео тоглоомын консолын борлуулалтыг тогтвортой хадгалах нь хүндхэн сорилт болохыг тус компанийн Ерөнхийлөгч Шунтаро Фурукава мэдэгдэл хийх үедээ дурдаж байлаа.