logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Риши Сунак: Татварын хэргээр шалгагдаж буй Консерватив намын даргад хугацаа өгнө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 26 10:45
    238
    Их Британийн Консерватив намын дарга Назим Захави “YouGov” компанийн хувьцааг зарж олсон ашгаасаа татвараа дутуу төлсөн хэргээр шалгагдаж байна

    Их Британийн Консерватив намын дарга Назим Захавийн татварын хэргийн мөрдлөг үргэлжилж байх хугацаанд албан тушаалаас нь чөлөөлөхгүй гэж тус улсын Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдлээ.

    Назим Захави өөрийн үүсгэн байгуулсан “YouGov” компанийн хувьцааг зарж олсон ашгаасаа татвараа дутуу төлсөн хэргээр шалгагдаж байгаа аж. Тэрбээр төлөх ёстой татварын хэмжээг буруу тооцоолсондоо олон нийтээс хүлцэл өчсөн байна.

    Өнгөрсөн долоо хоногт Риши Сунак намынхаа даргын татварын хэргийн талаар сэтгүүлчдэд хариулт өгөхөөс татгалзаж байсан юм.

    Назим Захива татварын албанд нийт 5.9 сая ам.долларын нэхэмжлэлийг барагдуулснаа мэдэгдсэн байна. Үүнд татварын хэмжээг буруу тооцоолсны 30 хувийн торгууль багтаж байгаа аж.

    Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак даваа гарагт Консерватив намын даргын татварын хэргийг шалгах тушаал өгсөн юм. Консерватив намын зарим гишүүд болон сөрөг хүчнийхэн Назим Захиваг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж буй ч Риши Сунак түүнд хугацаа олгосон нь анхаарал татаж байна.

    Cэтгэгдэл бичих