logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Жо Байден, Кевин Маккарти нар өрийн таазны асуудлыг дахин хэлэлцэхээ амлав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 10 13:00
    136

    Зургийг: Evan Vucci/AP

    Жо Байден Конгресс дахь Бүгд Найрамдах намын гишүүдтэй өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар уулзсан ч тодорхой ахиц гарсангүй

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресс дахь Бүгд Найрамдах намын гишүүдтэй өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар уулзсан ч тодорхой ахиц гарсангүй. Хэдий тийм боловч талууд дефолтын эрсдэлээс сэргийлэх тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээ амлажээ.

    Баасан гарагт болох дараагийн уулзалтаас өмнө төлөөлөгч нар болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнууд төсвийн зарцуулалтын тухай хэлэлцээрийг эхлүүлнэ.

    Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтын дараа Жо Байден ирэх хэдэн долоо хоногт улс төрийн олон нүүдэл болохыг онцолсны зэрэгцээ яриа хэлэлцээ үр ашигтай байгааг тодотгожээ.

    Яриа хэлэлцээ эрчимжсэнээр зургаадугаар сарын нэгнээс өмнө зах зээл түр хугацаанд тогтворжих боломжтой аж. Өрийн тааз хуульд заасан хэмжээг давах нь зах зээлд эмх замбараагүй байдал үүсгэж, зээлийн өртгийг нэмэгдүүлж, хэдэн мянган ажлын байрыг үгүй болгохыг эдийн засагчид анхааруулсаар байна.

    АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин Маккартыг Консерватив үзэлтэй улс төрчид өрийн таазны асуудалд хатуу байр сууриа хадгалахыг шаардаж байгаа юм. Тэрбээр уулзалтын дараа сэтгүүлч нарт хийсэн мэдээлэлдээ “Яриа хэлэлцээгээр ямар ч ахиц гарах төлөвгүй байгаа”-г мэдээлсэн байна. Мөн Жо Байденыг бодитой хэлцэлд хүрэхээс зайлсхийж байна гэж онцолжээ.

    Cэтгэгдэл бичих