logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Төгрөгийн хадгаламж VIII сард өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, валютынх 13.1 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 14 11:30
    548

    Зургийг: С.Батсайхан

    Төгрөгийн хадгаламж наймдугаар сард 14.5 их наяд төгрөг болж өсжээ

    Төгрөгийн хадгаламж наймдугаар сард 14.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.  Үүнээс 88.6 хувь нь иргэдийн хадгаламж, үлдсэнийг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж бүрдүүлжээ.

    14-3.JPG

    Харин валютын хадгаламж 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар өссөн байна.

    2023 оны эхний хагас жилд инфляц саарч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжийг давсныг Монголын Банкны холбоо мэдээлж байсан юм.

    14-4.JPG

    “Иргэдийн дунд ханшийн эрсдэл дахин учирч болзошгүй гэсэн болгоомжлол байгаагаас валют хадгалж байна. Өөрөөр хэлбэл гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэлтэй валют хадгалах, нөөцлөх сонирхол иргэдэд байгаа”-г мөн онцолж байлаа.

    Оны эхний хагаст хадгаламжийн дундаж хүү өмнөх оны мөн үеэс өсөж, 10.9 хувь болжээ. Харин банкны зээлийн хүү 16.9 хувь байна. Түүнчлэн оны эхний хагаст хүүгийн түвшин тогтвортой байгаа хэдий ч сүүлийн хагаст буурахаар байгааг Монголын Банкны холбоо тодотгосон юм.

    Cэтгэгдэл бичих