
Зургийг: Simin Demokan/Bloomberg
Турк улсын өмнөд нутгийн нэг сая гаруй хүн амтай Газиантеп хотын ойролцоо 7.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн голомт хотоос 37 км-ийн зайд 10 км-ийн гүнд байсан бөгөөд чичирхийлэл Сири, Ливан, Ирак, Египет, Израил, Кипр улсад мэдрэгджээ.
Газар хөдлөлтийн улмаас Туркийн өмнөд бүс нутагт болон хөрш зэргэлдээ орших Сири улсад 300 гаруй хүн амиь насаа алдаад байгааг Турк улсын албан эх сурвалж мэдээллээ.
Газар хөдлөлт хамгийн багадаа 10 мужид хохирол учруулсан гэж Туркийн тал мэдэгдлээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа учир одоогоор нас барсан болон нурангид дарагдсан хүмүүсийн тоог гүйцэд тогтоож дуусаагүй байгаа аж.
Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан хэд хэдэн яамдын сайд нарыг гамшиг тохиосон бүс нутаг руу илгээсэн байна.
Турк улс дэлхийн газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсүүдийн нэгт байрладаг. Энэ удаагийн газар хөдлөлт 1998 оноос хойш Турк улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна.