logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ иргэнийх нь агаарын бөмбөлгийг нь устгасныг БНХАУ шүүмжлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 06 14:00
    155

    Зургийг: Al Drago/Bloomberg

    "Санаандгүйгээр АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн хувь хүний өмчийг устгасан нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл" гэж Бээжин мэдэгдэв

    АНУ тагнуулын ажиллагаанд ашиглаж байж болзошгүй гэсэн үндэслэлээр БНХАУ-ын нэгэн иргэний агаарын бөмбөлгийг устгасан явдлыг Бээжин хатуу шүүмжиллээ.

    Энэхүү агаарын бөмбөлгийг энгийн иргэн уур амьсгалын судалгаа хийхэд ашиглаж байсан аж. Санаандгүйгээр АНУ-ын агаарын орон зайд нэвтэрсэн хувь хүний өмчийг устгасан нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

    Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт агаарын бөмбөлгийг хуурай газар дээр буй иргэдэд хохирол учруулалгүйгээр аль болох хурдан устгахыг Пентагонд тушааснаа мэдээллээ.

    Цэргийнхэн агаарын бөмбөлгийг Атлантын далайн дээгүүр хөөрч эхэлмэгц устгажээ.

    Агаарын бөмбөлгийг тойрсон маргаан АНУ болон БНХАУ-ын харилцаа сэргэх үндэс суурь тавигдаагүйн илрэл болж байна гэж Сингапурын Үндэсний их сургуулийн судлаач Дрю Томпсон мэдээллээ.

    АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикерээр сонгогдоод буй Бүгд Найрамдах намын гишүүн Кэвин Маккарти Тайваньд айлчлахаа амлаж байсан юм. Тэрбээр энэхүү амлалтаа биелүүлбэл АНУ-БНХАУ-ын харилцаа улам хурцдахаар байна. Мөн Тайвань болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөргөлдөөн улам гүнзгийрч магадгүйг шинжээчид анхааруулж байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих