logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Эрдэнэс Тавантолгой” ХК “Chalco” компаниас авсан $305.8 саяын урьдчилгаа төлбөрийг бүрэн төллөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 14 08:40
    692

    Зургийг: С.Батсайхан

    “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Chalco” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авчээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Chalco” компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан талаар мэдээллээ.

    Тухайлбал: тус компани 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд БНХАУ-ын “Chalco” компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авчээ.

    Онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар компанид байсныг тодотгосон юм.

    Тус компани онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж, 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгааг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих