logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Samsung” 2023 онд БНХАУ дахь зах зээлээ тэлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 06 11:00
    541

    Зургийг: Lanna Apisukh/Bloomberg

    “Samsung” компани “Galaxy" загварын гар утаснуудынхаа борлуулалтыг 10-аас дээш хувиар өсгөхийг зорьж байна

    Дэлхийн ухаалаг гар утасны зах зээл уналтад ороод буй ч “Samsung” компани 2023 онд “Galaxy" загварын гар утаснуудынхаа борлуулалтыг 10-аас дээш хувиар өсгөхийг зорьж байна.  Дэлхий даяар өндөр үнэтэй гар утасны эрэлт өндөр байгаа нь борлуулалтад эергээр нөлөөлнө гэж тус компани үзэж байгаа аж.

    “Samsung” компани энэ онд ч ухаалаг гар утасны борлуулалт үргэлжлэн буурах төлөвтэй байгааг анхааруулж байв. Тус компани борлуулалтын зорилтдоо хүрэхийн тулд “Apple”-ийн адил БНХАУ дахь зах зээлээ тэлэхэд анхаарч байна.

    2022 онд дэлхий даяар ухаалаг гар утасны борлуулалт доод түвшинд хүрч буурсан юм. Хэдий тийм боловч өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн ухаалаг гар утасны зах зээл харьцангуй өсөлттэй байжээ.

    Өнгөрсөн лхагва гарагт “Samsung” компани “iPhone”-ийн шинэ загвартай өрсөлдөх “Galaxy S23” загвараа албан ёсоор танилцуулсан юм. Шинэ загвар нь өмнөх загвараас камер болон цэнэг хураагуурын хувьд сайжирчээ. Гар утас үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эдийн үнэ өссөн ч “Samsung” компани “Galaxy S23” загварын үнийг өмнөх загварын үнээс их хэмжээгээр нэмээгүй аж.

    БНХАУ дахь зах зээлээ тэлэх хүрээнд тус компани зөвхөн хятад хэрэглэгчдэд зориулан эвхэгддэг гар утасны “Galaxy W” цувралаа танилцуулаад байна. 2022 онд БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн борлуулалт буурсан бол “Samsung-“ийн борлуулалт 21.6 хувиар өссөн юм.

    Cэтгэгдэл бичих