logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-д Covid-19-ийн шалтгаант нас баралт 2 дахин буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 06 09:00
    267

    Qilai Shen/Bloomberg

    I/27-II/02-ны өдрүүдэд БНХАУ-д Covid-19-ийн халдварын улмаас 3278 иргэн нас баржээ

    БНХАУ-д Сар шинийн баярын дараах долоо хоногт бүртгэгдсэн Covid-19-ийн шалтгаант нас баралтын тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин буурсныг албаныхан мэдээллээ.

    Энэ нь БНХАУ цар тахлын бодлогоо сулруулснаас хойш эрчимжээд байсан Covid-19-ийн давлагаа тогтворжиж буйг харуулж байна. Тодруулбал:  нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын хоёрны өдрүүдэд Covid-19-ийн халдварын улмаас 3278 иргэн нас барсныг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв мэдээлжээ. Баярын өмнөх долоо хоногт тус улсад 6300 гаруй нас баралт бүртгэгдэж байсан аж.

    Долоо хоног үргэлжилдэг Сар шинийн баярын сүүлийн өдөр нэгдүгээр сарын 27-нд тохиосон юм. Баярын үеэр БНХАУ-д хэдэн зуун сая иргэн дотооддоо аялсныг албаныхан мэдээлж байв.

    Сар шинийн баярын дараа долоо хоногт нас баралтаас гадна Covid-19-ийн халдвараар хүнд өвчилж, эмнэлэгт хүргэгдэх иргэдийн тоо буурсныг мэргэжилтнүүд онцолж байна.

    Cэтгэгдэл бичих