logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын ДНБ 2022 онд 4.4 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 02 09:25
    147
    БНХАУ-ын эдийн засаг 2022 онд $17.4 их наяд давсныг Ши Жиньпин мэдэгдэв

    БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 120 их наяд юань буюу 17.4 их наяд ам.доллар давсан гэж тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын эдийн засаг 2022 онд хамгийн багадаа 4.4 хувиар тэлсэн байна.

    “Bloomberg”-ийн шинжээчид БНХАУ-ын эдийн засаг 2022 онд  гурван хувиар өснө гэж тооцоолж байсан аж.

    БНХАУ-ын Статистикийн товчооны өнгөрсөн долоо хоногт шинэчлэн танилцуулсан мэдээллээр 2021 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 114.9 их наяд юаньтай тэнцэж байжээ.

    Ши Жиньпин  БНХАУ дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг хэвээр байгааг бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ онцоллоо.

    2022 онд COVID-19-ийн халдварын тархалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, хэрэглэгчдийн эрэлт саарсан зэрэг хүчин зүйлс БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.

    Харин 2023 онд тус улсын эдийн засаг сэргэж, өсөлт нь 4.8 хувь орчим байна гэж “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан шинжээчид тооцоолж байна.

    Cэтгэгдэл бичих