logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Apple” нийт үйлдвэрлэлийнхээ 25 хувийг БНЭУ-д төвлөрүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 10:00
    391
    Одоогоор “Apple” нийт үйлдвэрлэлийнхээ 5-7 орчим хувийг Энэтхэг улсад төвлөрүүлээд байна

    “Apple” компани нийт үйлдвэрлэлийнхээ 25 хувийг Энэтхэг улсад төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд мэдээллээ.

    Одоогоор “Apple” үйлдвэрлэлийнхээ 5-7 орчим хувийг БНЭУ-д төвлөрүүлээд байгаа аж. Цаашид 25 хувьд хүргэх зорилт тавьсныг БНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд онцолж байна.

    “Apple”-ийн гол нийлүүлэгч “Foxconn”, “Pegatron”, “Wistrpon” компаниуд БНЭУ-д ухаалаг гар утасны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулалт татаад байгаа аж.

    Дээрх компаниуд 2026 оны эцэс гэхэд “iPhone” гар утасны 20 хувийг Энэтхэгт үйлдвэрлэх зорилт тавьжээ.

    БНХАУ-АНУ-ын сөргөлдөөн эрчимжиж, Коммунист намын зарим бодлого үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгаагаас “Apple” компани БНХАУ-аас бусад улсад үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Өнгөрсөн онд “Foxconn”-ийн Жэнжоу хот дахь “iPhone” гар утасны үйлдвэрийн ажилчид хөл хориог эсэргүүцэн, ажил хаялт зарласан юм. Ингэснээр “Apple” үйлдвэрлэлийн зорилтоо бууруулахаар өөр аргагүй болж байв.

    Cэтгэгдэл бичих