logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Төрийн үйлчилгээ авахад хүнд суртал улам ихэссэн гэж бизнес эрхлэгчид үзэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 24 16:20
    32
    “Хүнд суртлын индекс” 2018 оныхоос 0.18 нэгжээр буурчээ

    МҮХАҮТ-ын судалгаагаар 2021 оны “Хүнд суртлын индекс” 2018 оноос 0.18 нэгжээр буурсан байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид Төрийн үйлчилгээ авахад хүнд суртал улам ихэссэн гэж үзэж байна.

    Ерөнхий үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс  харвал төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо хамгийн бага үнэлгээтэй байгаа аж.

    24-12.JPG

    Бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь Төрийн үйлчилгээ авахдаа дунджаар зургаан баримт бичиг бүрдүүлж, Төрийн гурван албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргадгийг судалгаа харуулжээ.

    24-9.JPG

    Ялангуяа лавлагаа, мэдээлэл авах үйлчилгээнд хугацаа, албан хаагчийн харилцаа хандлагад хамгийн бага үнэлгээ өгсөн байна. Мөн лавлагаа, мэдээлэл авах явцад хууль, дүрэм журам зөрчигдсөн гэж бизнес эрхлэгчдийн 10.2 хувь нь хариулжээ.

    Харин зөвшөөрлийн үйлчилгээний хүрээнд бизнес эрхлэгчдийн 21.1 хувь нь үйлчилгээ авах явцад хууль, дүрэм журам зөрчигдсөн гэсэн байна.

    Cэтгэгдэл бичих