logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн банк: Зүүн Ази, Номхон далайн орнуудын 65-аас дээш насны хүн ам 2 дахин өсөхөөр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 04 09:00
    363

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Төрөлт буурч, хүн амын насжилт нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын зарцуулалт нэмэгдэхэд нөлөөлдөг

    Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн ам дахь өндөр настай иргэдийн эзлэх хувь эрчимтэй өсөж байгааг Дэлхийн банк мэдээллээ. Тухайлбал: 2060 он гэхэд бүс нутгийн хөгжиж буй улсууд дахь 65-аас дээш насны хүн амны тоо одоогийн түвшнээс хоёр дахин өсөхөөр байгааг тооцоолжээ.

    Тиймээс Монгол, Мьянмар, Филиппин, Лаос, Камбож зэрэг улсад ирэх 10 жилд хөдөлмөрийн насны иргэдийн хүн амд эзлэх хувийн өсөлт буурах эрсдэлтэй байгааг Дэлхийн банк онцоллоо. 

    Хүн амын динамикийн энэхүү өөрчлөлтөд төрөлт эрчимтэй буурч буй нь голлон нөлөөлж байгаа аж.

    Зүүн Өмнөд Азийн орнуудаас БНСУ-д төрөлт хамгийн доод түвшинд хүрээд байна. Тус улс Азийн орнууд дундаа хүн амын өсөлт нэлээд эрчтэй саарч байгаа орнуудын дээгүүрт бичигдэж байгаа юм. Энэ байдал цаашид үргэлжилсээр байвал энэ зууны эцэс гэхэд БНСУ-ын хүн ам одоогийнхоос хоёр дахин буурах тооцоо гарчээ. Өнгөрсөн оны байдлаар нэг эмэгтэйд ногдох төрөлт 0.78 болж буурсан үзүүлэлттэй байна.

    Харин Монгол Улсын хувьд 2022 онд  67.9 мянган хүүхэд мэндэлсэн нь 2010 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хорооны дата мэдээлэл харуулж байна. Ерөнхийдөө 2019 оноос хойш  төрөлт буурсаар байгаа юм.

    Төрөлт буурч, хүн амын насжилт нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын зарцуулалт нэмэгдэхэд нөлөөлдгийг Дэлхийн банк онцолж байна.

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар хүн амын хөгшрөлт Монгол  Улс болон Вьетнамын нийгмийн эрүүл мэндийн зардлыг өсгөхөөр байгааг тайландаа дурджээ.

    Cэтгэгдэл бичих