
Зургийг: Christinne Muschi/Bloomberg
2022 онд Канад улсын хүн ам 2.7 хувиар өссөн нь бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад хамгийн хурдацтай өссөн үзүүлэлт боллоо.
Нэгдүгээр сарын нэгнийг хүртэлх нэг жилийн хугацаанд Канадын хүн амын тоо нэг саяар нэмэгдэж, 39.5 сая хүрснийг тус улсын Статистикийн хороо мэдээлжээ. Ингэснээр хүн амын өсөлтөөрөө Африкийн орнуудтай энэ зэрэгцэж байна.
Хүн амын өсөлтийнх нь 95 хувийг цагаачид бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо. Хүн амын хөгшрөлтийн улмаас эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийн хариуд Канад улс цагаачдад үүдээ нээх бодлого баримталж байгаа аж. Өсөлт нь одоогийн хурдаар үргэлжилбэл 26 жилийн дараа тус улсын хүн амын тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэйг байгааг Статистикийн хороо нь тооцоолжээ.
Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо жил бүр хагас сая цагаачдад байнга оршин суух эрх олгохоор төлөвлөсөн нь хүн амын хурдацтай өсөлтөд голлон нөлөөлж байгаа аж.
Үүнээс гадна тус улсын томоохон хотуудад гадаадын иргэдийн урсгал нэмэгдсэнээр орон сууцны үнэ ирэх онд өсөх төлөвтэй байгааг шинжээчид мөн онцолж байна. Цагаачлал улс орны ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлээд зогсохгүй эдийн засгийн өсөлт саарч буй үед ч хэрэглэгчдийн зарцуулалт өсөхөд нөлөөлдөг.