logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2023 он гарсаар Монгол Улс 76,000 гаруй гадаадын жуулчин хүлээн аваад байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 23 10:40
    398

    Зургийг: toursmongolia.com

    III сард 34 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ

    Энэ он гарсаар гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улс 76 мянга 68 гадаадын жуулчин хүлээн авсныг Хил Хамгаалах Ерөнхий Газар мэдээллээ. Жуулчдын дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд байжээ. 

    Статистик мэдээллээр зөвхөн гуравдугаар сард л гэхэд  34 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирсэн байна. 2023-2025 онд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 34 улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлөөд байгаа юм.

    “Монголд зочлох жил” аяны хүрээнд энэ онд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 90 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал: оны эхний гурван сард Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр, Хөвсгөл аймагт “Хөх сувд” мөсний баяр, Чингисийн хүрээнд “Бүргэдийн баяр”, Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр” зэрэг өвлийн аялал жуулчлалыг дэмжих уламжлалт фестивалиуд зохион байгуулагдсан юм.

    Улаанбаатар хотын ойролцоо зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр”-т энэ онд 10 мянга орчим зочин ирснийг Нийслэлийн аялал жуулчлалын газар мэдээллээ. Үүнээс 600 гаруй нь гадаадын жуулчин байжээ.

    Харин “Хөх сувд” мөсний баярт нийт 20 мянган аялагч оролцсоны дотор 10 улсын 280 орчим  гадаадын жуулчин байсан гэж Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар мэдээлэв.

    Монгол Улс ойрын жилүүдэд гадаадын нэг саяас доошгүй жуулчин хүлээн авч аялал жуулчлалаас нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавиад байгаа юм.

    Өнгөрсөн онд Монгол Улсад 290 мянга 400 жуулчин зочилж, аялал жуулчлалын салбар 350 сая ам.долларын орлого олжээ.

    Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ

    Cэтгэгдэл бичих