
Зургийг: Jung Yeon-Je/Pool/Getty Images
БНСУ болон Япон улсын удирдагч нарын ховорхон тохиох дээд хэмжээний уулзалтаар талууд БНАСАУ-тай холбоотой аюулгүй байдлын сорилтуудад хамтран ажиллах асуудлыг онцоллоо. Тодруулбал: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Японы Ерөнхий сайд Фүмио Кишидад хандан “Пёньяны асуудлыг шийдвэрлэхэд хоёр улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй”г тодотгосон байна.
Мөн талууд хагас дамжуулагчийн чиглэлд хамтрахаар тохиролцсон ч хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хэрэгжүүлэхээ тодорхой мэдээлээгүй байна.
Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида даваа гарагт БНСУ-ын бизнесийн холбоонуудын удирдлагуудтай уулзаж, эдийн засаг болон нийлүүлэлтийн сүлжээний чиглэлд хамтран ажиллах боломж бололцоог хэлэлцэнэ. Үүнд БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг тэргүүлдэг “SK" группийн Төлөөлөн Удирадх Зөвлөлийн дарга Чуэ Тэ Вон багтаж байгаа аж.
Хэлэлцүүлгээр хагас дамжуулагч болон цэнэг хураагуурт ашиглагддаг газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээний асуудалд хамтран ажиллах нь гол асуудал болох юм.