logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Жанет Йеллен: Инфляцыг тогтворжуулах арга хэмжээнд эерэг үр дүн ажиглагдаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 24 09:20
    295
    АНУ-ын хэрэглээний үнийн индекс XII сард 6.5 хувь болж саарлаа

    АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “Инфляцын эсрэг арга хэмжээнд гарч буй ахицад сэтгэл хангалуун байна” гэж мэдэгдлээ.

    “Нийлүүлэлтийн сүлжээний хүндрэлүүд тогтворжиж, нөөц нэмэгдэж, тээвэрлэлтийн өртөг буурч байна. Тэгэхээр нийлүүлэлтийн тасалдал үнийн өсөлтөд нөлөөлөх нь буурч байгаа”-г тэрбээр онцолж байна.

    Сүүлийн долоо хоногуудад инфляцыг хэмжих зарим үзүүлэлтүүдэд ахиц гараад байгаа юм. Тухайлбал: 2022 оны зургаадугаар сард есөн хувьд хүрч байсан хэрэглээний үнийн индекс 12 дугаар сард 6.5 хувь болж саарлаа.  Түүнчлэн үйлдвэрлэгчийн үнэ эдийн засагчдын хүлээлтийг давж буураад байгаа юм.

    Инфляцад гол жин дарж буй орон сууц, түрээсийн үнийн өсөлт 2023 оны дунд үеэр тогтворжино гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен тооцоолжээ.

    Инфляцад гол жин дарж буй орон сууц, түрээсийн үнийн өсөлт 2023 оны дунд үеэр тогтворжино гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих