logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Франц улсын Засгийн газар Тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төслийг танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 24 10:20
    254
    Тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төсөл батлагдвал тэтгэвэр тогтоолгох иргэдийн насны доод хязгаар 62-оос 64 болж нэмэгдэнэ

    БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргаа олны эсэргүүцэл дагуулаад буй Тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төслийг даваа гарагт албан ёсоор танилцууллаа.

    Энэхүү хуулийн төсөл батлагдвал тэтгэвэр тогтоолгох иргэдийн насны доод хязгаарыг 62-оос 64 болгож нэмэгдүүлнэ. Ингэснээр 2030 он гэхэд тэтгэврийн системийн алдагдлыг нөхнө гэж тооцоолжээ.

    Франц улсын Төрийн үйлчилгээний сайд Үйлдвэрчний эвлэлүүдийн саналыг харгалзан хуулийн төслийн анхны хувилбарт зарим өөрчлөлт оруулсныг мэдээлсэн юм. Пүрэв гарагт хуулийн төслийг эсэргүүцэх жагсаалд нэг сая гаруй иргэн оролцжээ.

    Тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцэн Үйлдвэрчний эвлэлүүд нэгдүгээр сарын 31-нд дахин жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн эрчим хүчний салбарын Үйлдвэрчний эвлэлүүд нэгдүгээр сарын 26-нд нэгдсэн ажил хаялт зарлахаа мэдэгджээ.

    Эммануэль Макроны хувьд бизнесийг дэмжсэн эдийн засгийн шинэчлэлт явуулах мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд олон нийтийн эсэргүүцлээс үл хамааран тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийг батлуулахыг зорьж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих