logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Lexus” дахин хамгийн найдвартай автомашины брэндээр нэрлэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 16 11:40
    2614

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    “J.D. Power” судалгаандаа автомашины 31 брэндийг хамруулжээ

    “Toyota”-ийн “Lexus” брэнд 2022 оны хамгийн найдвартай автомашины брэндээр тодорсныг “J.D. Power”-ийн судалгаа харууллаа. “Lexus” сүүлийн 10 жилд найм дахь удаагаа ийнхүү хамгийн найдвартай брэндээр шалгарч байна.

    Тус байгууллага сүүлийн 12 сард гурав хүртэл жил ашиглагдсан автомашин эзэмшигчдийн дунд  автомашинтай холбоотой ямар согог гарч байгаа талаар судалгаа явуулжээ. Судалгаагаар 2020 онд үйлдвэрлэгдсэн “Lexus” брэндийн автомашин эзэмшигчид хамгийн цөөн гомдол гаргасан байна.

    Энэхүү судалгаанд автомашины 31 брэндийг хамруулсан бөгөөд “Lexus”-ийн араас “Hyundai”-ийн “Genesis” хоёрдугаарт бичигдсэн бол үүний дараа “Kia”, “Buick”, “Chevrolet” брэндүүд бичигдэж байгаа юм.

    Энэ удаагийн судалгаанд “Tesla”-ийн автомашинуудыг анх удаа хамруулсан нь анхаарал татаж байна. Судалгаагаар “Tesla”-ийн 100 автомашин тутамд 242 доголдлын мэдээлэл иржээ. Үүнтэй харьцуулахад “Lexus” брэнд 100 автомашин тутамд 133 доголдлын мэдээлэл ирсэн байна.

    “Tesla”-ийн автомашин эзэмшигчид жолоочид туслах технологитой холбоотой доголдлыг хамгийн их мэдээлснийг “J.D. Power” онцоллоо. Судалгаанаас гарсан ерөнхий дүгнэлтээс дурдвал автомашины брэндүүдийн өндөр үнэтэй загваруудад хамгийн их доголдол ажиглагдсан байна. Энэ нь тансаг зэрэглэлийн автомашинууд илүү их технологи ашигладаг учир тодорхой хугацааны дараа технологи хуучирч, доголдож эхэлдэгтэй холбоотой аж.

    Cэтгэгдэл бичих