logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Европын Холбоо 2035 он гэхэд уламжлалт хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэхийг хориглоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 16 10:30
    278

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    2035 он гэхэд автомашин үйлдвэрлэгчдийг хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэх зорилтдоо хүрэхийг шаардахаар болж байна

    Европын Парламент уламжлалт хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлийг үе шаттайгаар зогсоох төлөвлөгөөг дэмжлээ.

    Европын Холбооны гишүүн орнуудын өнгөрсөн онд боловсруулсан төлөвлөгөөг Европын Парламент баталснаар 2035 он гэхэд автомашин үйлдвэрлэгчдийг хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэх зорилтдоо хүрэхийг шаардахаар болж байгаа аж. Хэлцлийн дагуу компаниудыг бохирдлоо энэ 10 жилд 55 хувиар бууруулахыг шаардана. Төлөвлөгөөг баталснаар хүлэмжийн хий ялгаруулдаггүй автомашин худалдан авахад илүү хямд болохыг онцолж байна.

    Авто тээвэр нь Европын Холбооны хүлэмжийн хийн ялгарал өндөртэй салбарын нэгт тооцоогддог. Европт “Volkswagen”, “Mercedes-Benz” зэрэг томоохон автомашин үйлдвэрлэгчид үүссэн гэдэг утгаараа Европын Холбооны шийдвэр олон улсад жишиг тогтооно гэж шинжээчид үзэж байгаа аж. Европын Комисс ойрын өдрүүдэд мөн хүнд оврын автомашины үйлдвэрлэлийг чиглэсэн үүнтэй адил журам танилцуулж магадгүй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих