
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Азийн Хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газарт $100 саяын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв
Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 26 14:04
37
АХБ: Улаанбаатар хотод дөрвөн хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдарч байна
Эдийн засгийн хүнд "шок"-ийн нөлөөг бууруулахаар Азийн Хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газарт үзүүлэх 100 сая ам.долларын тусламжийг баталлаа. Украины дайн, БНХАУ-ын хилийн хязгаарлалтын улмаас Монгол Улс төсвийн хувьд нэлээд хүндрэлтэй байдалд ороод байгааг Азийн Хөгжлийн банк тодотгож байна.
Мөн Улаанбаатар хотод дөрвөн хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдарч байгааг дурдаад, үнийн өсөлт эрчимжиж байгаа нь нийт орлогынхоо 43 хувийг хүнсэнд зарцуулдаг ядуу айл, өрхүүдэд хүндээр тусаж байгааг дурджээ.
100 сая ам.долларын зээл Засгийн газарт эдийн засгийг тогтворжуулахад нь дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.
Cэтгэгдэл бичих