logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн банк: БНХАУ хилээ нээсэн нь Тайланд болон Монгол Улсад илүү эергээр нөлөөлнө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 03 09:20
    808

    Зургийг: Samuel Corum/Bloomberg

    Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.2 хувиар тэлэх төлөвтэй байгааг Дэлхийн банк мэдээллээ

    Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн өсөлтийн төлөвийн тайландаа БНХАУ хилээ нээсэн нь Тайланд болон Монгол Улсад илүү эергээр нөлөөлөхийг онцоллоо. Энэ нь дээрх хоёр улс аялал жуулчлал, экспортын чиглэлд БНХАУ-аас хамааралтай байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

    Монгол Улсын хувьд хилийн хоригоо цуцалж, олборлосон нүүрсний нөөц буурч, “Оюу Толгой”-ийн далд уурхайн үйл ажиллагаа эхлээд байна. Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай сэргэснээр эдийн засаг энэ онд 5.2 хувиар тэлэх төлөвтэйг Дэлхийн банк мэдээллээ.

     Хэдий тийм боловч томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ урьдчилан тооцоолоогүй хэмжээгээр өсгөх нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын валютад дарамт учруулахыг анхааруулав. Тэр дундаа Дэлхийн Төв банкнуудын мөнгөний хатуу бодлого богино хугацааны хөрөнгийн урсгалаас хамааралтай Монгол, Малайз, Камбож улсад  инфляц эрчимжихэд нөлөөлөхийг тодотгожээ.

    Түүнчлэн дэлхийн санхүүгийн орчин нөхцөл гадаад өр ихтэй бүс нутгийн орнуудад ирэх дарамтыг нэмэгдүүлэхийг тайланд онцолсон байна. Ялангуяа Индонез, Лаос, Монгол, Фижи, Папау Шинэ Гвиней улсын нийт гадаад өрийн хэмжээ нэлээдгүй өндөр байгааг анхааруулжээ.

    2022 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээлтийг давж, санхүүгийн нөхцөл байдал нь сэргэсэн ч Засгийн газрын өр, төсвийн алдагдал, валютын нөөцийн дарамт макро эдийн засагт сорилт болсон хэвээр байгааг дурдсан байна.

    Cэтгэгдэл бичих