
БНЭУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Maruti Suzuki India” компани анхны цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа 2025 онд танилцуулахаар төлөвлөж байна. Ингэснээр БНЭУ-ын автомашины зах зээлд БНСУ-ын “Hyundai Motor” компанитай өрсөлдөхийг зорьж байгаа юм.
“Maruti Suzuki India” компани “EVX” хэмээн нэрлэсэн цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа цэнэг хураагуурыг Нарендра Модигийн төрсөн мужид үйлдвэрлэхээ мэдээлсэн юм. Цахилгаан автомашин хөгжүүлэх чиглэлд “Toyota Motor”-оос зөвлөгөө авах аж.
Японы “Suzuki Motor”-ийн нэгж тус компани байгалийн хийгээр ажилладаг автомашины үйлдвэрлэлээ өргөжүүлэхээ илэрхийлээд байна.
“Maruti Suzuki India” цахилгаан автомашины шилжилтэд БНЭУ-ын дотоодын өрсөлдөгчид болох “Tata Motors”, “Mahindra & Mahindra” компаниудаас хоцорч байгаа юм. “Hyundai Motor” болон түүний охин компани “Kia Motor” Энэтхэгийн SUV ангиллын автомашины зах зээлд тэргүүлдэг.
“Maruti Suzuki India”-ийн хувьд шинэ SUV загвар гаргалгүй удсанаар зах зээлд тэргүүлэх байр сууриа алдсан юм.