
•Live
Биднийг дагах
Улс төр
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Улс төр
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Г.Занданшатар: Худалдааны тухай хууль боловсруулах шаардлагатай байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 26 11:40
58
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Худалдааны тухай хуулийг боловсруулж, батлах, худалдааны чиглэлийн бүтэц, институц бий болгохыг олон улсын нөхцөл байдал шаардаж байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
Тэрээр Монгол улсын эдийн засаг үндсэндээ худалдаанаас хамааралтай, инфляцын тал орчим хувь нь импортоос үүдэлтэй байгааг онцолсон.
Мөн Эдийн засаг, Хөгжлийн дэд Сайд С.Наранцогт цар тахлын өмнө инфляцын 30 орчим хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс бүрддэг байсан бол одоо инфляцын 54.1 хувийг импортын инфляц бүрдүүлж байгааг тодотгосон юм.
Гол нэрийн барааны үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хүрээнд мах, гурилын нөөцийг хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлэхээр болсон.
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөг, дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлээд байгаа юм.
Cэтгэгдэл бичих