
Зургийг: Bloomberg Finance LP
Их-7”-ийн бүлгийн гишүүн орнууд нэмэлт хориг арга хэмжээг хэрэгжүүлэх замаар ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг эх сурвалж мэдээллээ. Тэр дундаа Украины дайнд ашиглах боломжтой бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоохоор байна. Тухайлбал: Жо Байдены засаг захиргаа ОХУ болон бусад холбоотон улсын 70 хувь хүн буюу компанийн эсрэг экспортын хориг тавихаар төлөвлөснийг эх сурвалж онцолжээ. Хоригт өртсөн хувь хүн болон компаниуд АНУ-ын Худалдааны департментын “Хар жагсаалт”-д бичигдэх юм.
Мөн “Их-7”-ийн бүлгийн гишүүн орнууд ОХУ-ын Засгийн газрын хөрөнгийг дайн дуустал царцаасан хэвээр байхаар төлөвлөжээ. Түүнчлэн ОХУ-ын очир эрдэнийн худалдааг хянах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцохоор байна.
Дээд хэмжээний чуулга уулзалтад "Их-7"-ийн бүлгийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нараас гадна Европын Холбоо, БНЭУ, Индонез, БНСУ, Вьетнам, Бразил, Австрали, Коморос, Күүкийн арлуудын удирдагч нар уригджээ.
Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд зайнаас оролцохоор байгаа юм. БНХАУ болон ОХУ уулзалтад уригдаагүй ч хэлэлцүүлгүүдийн гол сэдэв байх аж.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзах үедээ БНХАУ-ын асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.