logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Nissan Motor” цахилгаан автомашины шилжилтээ эрчимжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 27 12:00
    259

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    “Nissan Motor” 2026 он гэхэд Европт борлуулах нийт автомашиныхаа 98 хувийг цахилгаан эсвэл хосолмол хөдөлгүүртэй загварууд бүрдүүлнэ гэж тооцоолжээ

    “Nissan Motor” компани Европ болон Японд цахилгаан автомашины шилжилтээ эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Тус компани 2026 он гэхэд Европт борлуулах нийт автомашиныхаа 98 хувийг цахилгаан эсвэл хосолмол хөдөлгүүртэй загварууд бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Өмнө нь буюу 2021 онд 75 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан юм.

    Мөн Японы зах зээлд нийт борлуулалтын 58 хувийг цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашинууд бүрдүүлнэ гэж тооцоолсон нь өмнөх таамаглалаас дээгүүр үзүүлэлт болж байна.

    “Nissan Motor” 2010 онд хамгийн олон тоогоор үйлдвэрлэгдсэн “Leaf” цахилгаан автомашинаа танилцуулж байсан юм. Харин одоо АНУ-д “Tesla”-тай, Европт “Volkswagen”-тай өрсөлдөхийг  зорьж байгаа аж.

    Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани цахилгаан автомашины шилжилтийг эрчимжүүлэхэд 14.7 тэрбум ам.долларыг төсөвлөсөн байна. Ингэснээр 2030 он гэхэд цахилгаан автомашины 19 загварыг шинээр танилцуулна гэж тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал мэдэгдлээ. 2022 оны III улирал гэхэд “Nissan Motor”-ийн дэлхий даяарх борлуулалтын 13 хувийг цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй загварууд бүрдүүлнэ гэж тооцоолж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих