logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Жак Магийн үүсгэн байгуулсан “Ant Group”-ийн ашиг 83 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 27 09:50
    340

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    IX сараар эцэслэгдсэн санхүүгийн улиралд “Ant Group” 3 тэрбум юанийн ашигтай ажиллажээ

    2022 оны есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн улиралд Жак Магийн үүсгэн байгуулсан “Ant Group”-ийн ашиг 83 хувиар буурлаа. Үүнд БНХАУ-ын интернэт салбарын хатуу зохицуулалт болон гадаадын зах зээлд үнэлгээ нь буурсан нь голлон нөлөөлжээ.

    Тайлант хугацаанд тус компани гурван тэрбум юанийн ашигтай ажилласныг “Alibaba”-ийн тайлангаас харж болохоор байна. Энэ нь өмнөх улирлаас 63 хувиар, өмнөх оны мөн үеэс 83 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

    Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Fidelity” хөрөнгө оруулалтын компани “Ant Group”-ийн  үнэлгээг 63 сая ам.доллар болгон бууруулсан юм. БНХАУ-ын зохицуулагчдын хатуу арга хэмжээнээс өмнө “Ant Group”-ийн үнэлгээ 235 сая ам.доллар давж байв.

    Олны нүднээс хол амьдрах болсон "Ant Group"-ийн Үүсгэн байгуулагч Жак Ма өнгөрсөн сард компани дахь хяналтын эрхээсээ татгалзахаа мэдэгдсэн юм. Саяхан БНХАУ-ын зохицуулагчид тус компанийн хэрэглэгчдэд зээл олгодог нэгжийг хөрөнгөө нэмэгдүүлэхийг зөвшөөрөөд байна. Мөн БНХАУ-ын Коммунист намын Ханжоу хотын намын хорооны нарийн бичгийн дарга "Ant Group"-ийг намын зөвлөмжийг мөрдөж буйг сайшаасан нь компанийн эсрэг хатуу байр сууриа зөөлрүүлсний дохио болсон юм.

    Cэтгэгдэл бичих