logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    WSJ: COVID-19 лабораторийн гаралтай байх магадлалтай гэж АНУ үзэж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 27 09:25
    464

    Зургийг: Bertha Wang/Bloomberg

    БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт намжсан ч ханиад, томууны давлагаа эрчимжээд байна

    COVID-19 цар тахал лабораторийн гаралтай байх өндөр магадлалтай гэж АНУ-ын эрчим хүчний яамны баримт бичигт дурдсан байна. Цагаан ордонд танилцуулсан тагнуулын, нууцлалтай мэдээллээр Вирусийг БНХАУ-ын лабораторид гарсан алдааны үр дүн гэж үзсэнийг “Wallstreet Journal” мэдээллээ.

    АНУ-ын эрчим хүчний яам өмнө нь вирусийн гарал үүслийн талаар ямар нэг дүгнэлт гаргаагүй байсан юм. Тагнуулын шинэ мэдээллийн тусламжтайгаар ийнхүү урьдчилсан дүгнэлт гаргасан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Харин энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан одоо байгаа тагнуулын мэдээллээс харвал энэ талаар тодорхой хариулт өгөх боломжгүй гэж мэдэгджээ.

    Цар тахлын нөхцөл байдлыг харвал БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт тогтворжсонтой зэрэгцэн ханиад, томууны давлагаа эрчимжээд байгаа аж. Тухайлбал: энэ оны долоо дахь долоо хоногт ханиад, томууны өвчлөл 14.3 хувиар нэмэгджээ. Харин шинээр бүртгэгдэх COVID-19-ийн халдварын тохиолдол 3.4 хувиар буурсан байна.

    Cэтгэгдэл бичих