logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн эдийн засаг уналтад орох бодит эрсдэл үүссэнийг ОУВС, Дэлхийн банк анхааруулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 11 14:04
    274
    Бодлого боловсруулагчид инфляцыг зөнгөөр нь орхиж болохгүйг ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева анхааруулж байна

    Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн Банкны тэргүүнүүд дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт саарч, Холбооны Нөөцийн банк инфляцтай тэмцэхээр бодлогын хүүг өсгөж байгаа нь хөгжиж буй орнуудад гадаад өрийн дарамт учруулах боллоо.

    Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д хөдөлмөрийн зах зээлийн өсөлт тогтвортой байгаа ч бодлогын хүү өссөний нөлөөгөөр эрч нь саарч буйг ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева анхаарууллаа.

    Мөн байгалийн хийн үнийн өсөлтийн нөлөөгөөр Евро бүсэд, харин цар тахал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын нөлөөгөөр БНХАУ-д эдийн засаг нь хүндэрч байна.

    ОУВС улс орнуудын гуравны нэгийнх нь эдийн засаг энэ онд болон ирэх онд багадаа хоёр улирал дараалан агшина гэж тооцоолжээ. Ингэснээр 2026 он хүртэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний боломжит өсөлт дөрвөн их наяд ам.доллароор буурах аж.

    Үүний зэрэгцээ бодлого боловсруулагчид инфляцыг зөнгөөр нь орхиж болохгүйг Кристалина Георгиева анхааруулаад “Хангалттай арга хэмжээ авахгүй бол байдал улам хурцдахаар байна” гэв.

    Мөн улс орнууд төсвийн дэмжлэгээ инфляцыг улам эрчимжүүлэхээргүй маш оновчтой байх ёстой бөгөөд санхүүгийн хүнд байдалд орсон хөгжиж буй орнуудад дэлхий нийтээр туслах хэрэгтэйг тэрбээр дурджээ.

    Харин Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс ирэх онд дэлхий даяар эдийн засаг агших эрсдэл бодитой болсныг онцлоод, ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарч байгаа нь хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг нэмэгдүүлж байгааг анхаарууллаа. 

    “J.P.Morgan”-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон АНУ болон бусад эдийн засгууд ирэх оны дунд үеэр уналтад орох эрсдэлтэй гэж үзэж байна.

     

    Cэтгэгдэл бичих