logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Зүүн Өмнөд Азийн 3 улс “BYD”-ийн үйлдвэрийг оруулж ирэхээр өрсөлдөж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 27 10:45
    439

    Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg

    “BYD” Зүүн Өмнөд Ази дахь цахилгаан автомашины анхны үйлдвэрээ Тайландад байгуулахаа зарлаад байна

    Филиппин, Вьетнам, Индонез улс “BYD”-ийн цахилгаан автомашин угсрах үйлдвэрийг оруулж ирэхээр өрсөлдөж байгааг эх сурвалж мэдээллээ. Тухайлбал: БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч компани Филиппинтэй хэлцлийн ахисан шатандаа явааг тус улсын Худалдааны сайд мэдээлсэн байна. Өнгөрсөн онд “BYD” компанийн төлөөлөл Филиппин айлчлах үеэрээ үйлдвэр байгуулах боломжтой байршлуудад очиж үзсэн аж. Энэ оны II улиралд үйлдвэр байгуулах байршлыг сонгож магадгүйг тэрбээр онцолжээ.

    “BYD” Зүүн Өмнөд Ази дахь цахилгаан автомашины анхны үйлдвэрээ Тайланд улсад байгуулахаа зарласан юм. Хэдий тийм боловч шинэ үйлдвэр байгуулах байршлуудыг судалсан хэвээр байгаа ажээ. Тухайлбал: “BYD” компанийн Индонез улсад цахилгаан автомашины үйлдвэр байгуулахаар хөрөнгө оруулах яриа хэлэлцээ үргэлжилж байгааг эх сурвалж мэдээлээд байна.

    Индонез улсын Засгийн газар өрсөлдөгч орнуудаас ялгарахын тулд тус компанид татварын хөнгөлөлт үзүүлэх, цэнэг хураагуурын түүхий эд нийлүүлэх зэрэг ашигтай саналууд тавьсан аж. Зүүн Өмнөд Азийн улсууд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдээс хөрөнгө оруулалт татахаар уралдаж байгаа юм. Түүхий эдээр баялаг Индонез улсын хувьд “BYD” болон “Tesla” компаниудын анхаарлыг татаад байгаа бол БНХАУ-ын “Great Wall Motor” компани Тайланд улсад аль хэдийн үйлдвэрээ нээгээд байна.

    Cэтгэгдэл бичих