logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Шри Ланка улсын өрийг дахин төлөвлөх саналыг БНХАУ дэмжив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 23 15:00
    242
    Шри Ланка улсын гадаад валютаар нэрлэгдсэн нийт өрийн хэмжээ 50 тэрбум ам.доллар даваад байна

    Өрийг дахин төлөвлөх Шри Ланка улсын саналыг БНХАУ-ын тал дэмжихээ илэрхийллээ. Үүнээс өмнө БНЭУ Шри Ланка улсын төлөвлөгөөг дэмжихээ мэдэгдэж байсан юм.

    Ингэснээр Шри Ланка Олон Улсын Валютын Сангийн 2.9 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөрт хамрагдахад нэг алхам ойртож байна.

    Олон Улсын Валютын Сангийн шаардлагуудыг биелүүлэхэд ойрхон байгааг тус улсын Сангийн сайд мэдээллээ. Мөн ойрын хугацаанд Олон Улсын Валютын Сантай холбогдон хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг лавлахыг онцолжээ. Тус улс 2023 оны эхний улиралд багтан Олон Улсын Валютын Сангаас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа аж.

    Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсанаар Шри Ланка улс санхүүжилтийг тэнгэр тулсан инфляц, зээлийн өртгийн өсөлтийн улмаас уналтад ороод буй эдийн засгаа сэргээхэд зарцуулна.

    Шри Ланка улсын гадаад валютаар нэрлэгдсэн нийт өрийн хэмжээ 50 тэрбум ам.доллар даваад байгаа аж. Үүнээс 10 гаруй тэрбум ам.долларын өрийг БНЭУ, Япон, БНХАУ эзэмшдэг. Шри Ланка улсын Засгийн газар өрийн дахин төлөвлөлтийн асуудлаар Японтой холбогдоод байгаагаа мөн мэдээлсэн юм.