
Зургийг: Alessandro Della Bella/Bloomberg
“Glencore” компани энэ онд дэлхийн тэргүүлэх кобальт олборлогчийн байр сууриа БНХАУ-ын “CMOC” компанид алдах төлөвтэй байна.
“CMOC” компанийн хувьд 2016 онд Конго улс дахь “Tenke Fungurume Mining” уурхайг худалдан авснаас кобальтын зах зээлийн гол тоглогчдын нэг болсон юм. Тус компани энэ онд олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа аж. Энэ хүрээнд II улиралд их хэмжээний нөөцтэй Конго улс дахь шинэ уурхайнхаа олборлолтыг эхлүүлэхээр байна.
Тус компани Конго улсын Засгийн газартай АМНАТ-тай холбоотой маргааныг гуравдугаар сард багтан эцэслэхээ мэдэгдсэн юм.
Компанийн 1.8 тэрбум ам.долларын санхүүжилттэй II улиралд ашиглалтад орох шинэ уурхай энэ онд л гэхэд 30 мянган тонн кобальт үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ. Үүнтэй харьцуулахад "Tenke Fungurume Mining" уурхай 2022 онд 20 мянга 286 тонн, "Katanga" уурхай 25 мянга 500 тонн кобальт олборлосон байна.
Хэдий тийм боловч "Tenke Fungurume Mining" уурхайн хувьд Конго улсын Засгийн газартай АМНАТ-тай холбоотой үл ойлголцол үүссэний улмаас өнгөрсөн оны долоодугаар сараас хойш олборлолт явуулаагүй ажээ.