logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Владимир Путин, Ши Жиньпин нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслөөр хэлцэлд хүрсэнгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 22 09:00
    616

    Зургийг: Sergei Karpukhin/AFP/Getty Images

    Владимир Путин 2023 онд ОХУ хамгийн багадаа 98 тэрбум шоо метр байгалийн хий БНХАУ-д нийлүүлэхээ амлав

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар Москвад уулзах үедээ Монголоор дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн асуудлыг хөндсөн ч тодорхой хэлцэлд хүрсэнгүй.

    Хамтарсан мэдэгдэлд хийн хоолой байгуулах төлөвлөгөөг судлах, тохиролцоонд хүрэхээр хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг дурджээ. Хэдий тийм боловч төслийн хэрэгжилтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй нь анхаарал татаж байна.

    Владимир Путин мэдэгдлийнхээ үеэр ОХУ БНХАУ-д 2023 онд хамгийн багадаа 98 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээ амлажээ. Шинэ хийн хоолой ашиглалтад орж байж л энэ амлалтдаа хүрэх боломжтойг шинжээчид онцолж байна. Харин Ши Жиньпиний хувьд энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлсэнгүй.

    Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй уулзах үедээ түүнийг БНХАУ-д айлчлахыг урьсан байна. Мөн БНХАУ цаашид ОХУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг онцолжээ.

    Cэтгэгдэл бичих