logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    АНУ-ын ДНБ II улиралд өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 31 10:00
    240

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    Хөрөнгө оруулалтууд буурсантай зэрэгцээд хэрэглэгчдийн зарцуулалт саарчээ

    2023 оны II улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өссөн нь шинжээчдийн төсөөллөөс доогуур үзүүлэлт боллоо. Хөрөнгө оруулалтууд буурсантай зэрэгцээд хэрэглэгчдийн зарцуулалт саарсан нь эдийн засгийн өсөлт хүлээлтээс бага байхад голлон нөлөөлсөн байна. Тайлант хугацаанд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх улирлаас 0.1 хувиар буурчээ.

    Үүний зэрэгцээ ажил эрхлэлтийн өсөлт саарч байгааг статистик мэдээлэл харуулж байна. Тухайлбал: наймдугаар сард 177 мянган хүн шинээр ажилд орсон нь гуравдугаар сараас хойших хамгийн бага өсөлтөд тооцогдож байгааг “ADP Research Institute”-ийн шинжээчид онцолж байгаа юм. Тэр дундаа цалингийн өсөлтөд гол жин дарж буй амралт, зочид буудлын салбарт ажлын байр нэмэгдүүлэх нь сүүлийн жил гаруйн хугацааны хамгийн сул түвшинд байгааг тайланд дурджээ.

    Нөгөө талаас бараа, ажил, үйлчилгээний орлого 2023 оны II улиралд 0.5 хувиар өссөн байна. Бараа, ажил, үйлчилгээний орлого болон өртгийн дүн дунджаар 1.3 хувиар өссөн нь сүүлийн нэг жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж.

    АНУ-д хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаатай зэрэгцээд эдийн засгийн өсөлт саарах хүлээлт буурах төлөвтэйг шинжээчид мэдээлж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих