logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-д нэг 7 хоногт Covid-19-ийн шалтгаант 12,658 нас баралт бүртгэгдэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 23 09:45
    443
    БНХАУ цар тахлын хязгаарлалтаа цуцалснаас хойш 1.1 тэрбум хүн Covid-19-ийн халдвар авчээ

    Сар шинийн баярын өмнөх долоо хоногт БНХАУ-д Covid-19-ийн шалтгаант 12.6 мянган нас баралт бүртгэгдсэнийг тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.

    БНХАУ цар тахлын хязгаарлалтаа цуцалснаас хойш 1.1 тэрбум хүн халдвар авчээ. 2022 оны эцсийн байдлаар тус улсын хүн амын тоо 1.41 тэрбум гаруй байсан бөгөөд өөрөөр хэлбэл нийт хүн амынх  нь 80 хувь Covid-19-халдвар авсныг БНХАУ-ын Халдварт өвчин судлаач Ву Зунёу онцолж байна. Тодруулбал: нэгдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Covid-19-ийн шалтгаант 12 мянга 658 нас баралт бүртгэгджээ.

    Үүнтэй харьцуулахад 12 дугаар сарын наймнаас нэгдүгээр сарын 12-ныг хүртэлх сар гаруйн хугацаанд БНХАУ-д 59 мянган нас баралт бүртгэгдэж байсан аж.

    БНХАУ Covid-19-ийн нас баралт, халдварын тархалтын мэдээллийг дарагдуулж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Энэ хүрээнд тус улсын албан тушаалтнууд сэрдлэгийг бууруулахаар оролдож байна гэж шинжээчид үзэж байна.

    БНХАУ-ын Сар шинийн баяр тохиож иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж буй ойрын өдрүүдэд Covid-19-ийн халдварын тархалт улам нэмэгдэх эрсдэл өндөр байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих